Арван Зургааны Өдөр…

Baigalaamaa
2 min readMar 16, 2024

--

Хэргээр Аруун гэсэн шүү, би дүрэмдээ тийм ч муу биш ххэ. Багадаа би арван гэдгийг аруун, унага гэдгийг унга, арвин ариун хоёрыг харин ялгадаггүй байж билээ ххэ.

Заа өнөөдрийн тойм бичвэртээ орсуу би.

Эртлэн босоод эмнэлэг орж цаг авчихаад хаачихаа мэддэггүй ээ. Харимааргүй байдаг алхаж байтал, найз залгаад салхинд гарая гэх нь тэр.

Тийнхүү бушуухан уухайн тас зөвшөөрөөд уулзахаар явж буй нь энэ. Яасан цагаа олсон санал вэ? Гоё гэдэг нь…

Күээ тэр энэ агаарыг ээ, цасыг ээ, уулыг ээ, тэр замыг ээ, тэнгэрийг дээ… Ийм сайхан байх гэж…

Тэгээд сүрхий чаргаар гулгадаг хүн болж яваад онхолдож өнхрөөд хөгтэй юм болов шд.

Миний эд биш байна гээд найзыгаа гуйж дахиж хамт гулгалаа. Энэ удаад харин хүн шиг аятайхан явчихлаа ххэ. Найзынхаа куртикийг үрчийтэл базсан даа хха. Тийм аймхай шдэ би.

Агаарлаж ирчихээд хамгийн дуртай хоолоо хийж идээд, би нээрээ үнэхээр жаргалтай бичвэрээ бичээд сууж байна.

Өнөөдөр Байгалаагийн “Аруун Зургаа”-ны өдөр ийнхүү өндөрлөлөө. /аан тий одоо нэг кино үзчихвэл бүр про болох нь дээ ххи/

--

--

Baigalaamaa
Baigalaamaa

No responses yet